Майкл Блүүмберг дэлхийн хамгийн ядуу 40 хотод үзүүлэх тусламжиндаа Монгол Улсыг багтаав

 

АНУ-ын иргэн, эдийн засаг, бизнесийн мэдээллийн “Блүүмберг” aгентлагийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Майкл Блүүмберг буяны сангаараа дамжуулан хувиасаа хандив өгөх болсон тухайгаа мэдээлжээ.

Уг сан нь “Эрүүл хот байгуулах төсөл” нэртэй бөгөөд дэлхийн хамгийн ядуу, хөгжил муутай, эрүүл бус гэж тооцогдож байгаа Монгол, Балба, Колумб зэрэг улсын 40 хотод таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх зорилготой аж.

Тэгвэл энэ тусламж буюу хандивын мөнгийг иргэдийг хотод ажиллаж, амьдрахад таатай орчинг бүрдүүлэхийн тулд тамхи таталтыг бууруулах, хоол хүнсний бүтээгдэхүүн болон төрөл бүрийн хийжүүлсэн ундаан дээрх тухайн бүтээгдэхүүний чихэрлэгийн хэмжээг заавал бичиж байх стандарт бий болгох, иргэдийг спортоор хичээллэхэд дадлагажуулах зэрэг ажилд зориулагдах юм байна.

“Блүүмберг” aгентлагийг үүсгэн байгуулагч Майкл Блүүмберг нь өнөөг хүртэл буяны үйлсэд хувиасаа багагүй сая ам.долларын хандив өргөөд байгаа юм.

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …