Сүхбаатарын талбай дэх өдөрлөгийн хүрээнд Жолооны үнэмлэх олголтод урт дараалал үүсжээ

17/05/18 02:04

377 Үзсэн

Сүхбаатарын талбай дээр Хууль зүйн яамны нээлттэй хаалганы өдөр хоёрдох өдрө болж байна. Үүнтэй холбогдуулан  Иргэдийн хамгийн их дараалал үүсгэсэн жолооны үнэмлэх нөхөж олгохтой холбогдуулан Замын цагдаагийн газрын  холбогдох ажилтнаас тодруулга авснаа хүргэж байна.

– Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд танай байгууллагын зүгээс иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

– Хууль зүйн яамны харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр хоёрдох өдрөө зохион байгуулагдаж байна. Цагдаагийн Ерөнхий газрын харьяа  Цагдаагийн байгууллагаас  иргэдэд үйлчлэх төв энд ажиллаж байна. Энэ төвийн зүгээс жолоочийн үнэмлэх олгохтой холбоотой бүх үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа бөгөөд жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хуучин  үнэмлэхээ солиулах, эрхээ хасуулаад хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх сургалтанд хамруулах, үнэмлэх олгох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

– Зарим иргэдийн дунд “Нээлттэй хаалганы өдөр”-ийн  хүрээнд  жолооны  эрхээ хасуулсан боловч хугацаа нь дуусаагүй тохиолдолд жолооны үнэмлэхээ авч болох мэтээр л ойлгоод байх шиг

– Тийм зүйл байхгүй, энд зөвхөн жолооны эрхээ хасуулсан  хугацаа нь дуусаж, эрх нь нээгдсэн  жолооч нар л өдөрлөгийн хүрээнд эрхээ сэргээлгэж үнэмлэхээ авч болно. Энд нэг л зүйл бий, энгийн үед эрхээ хасуулсан иргэд 6 цагийн сургалтанд сууж шалгалт өгч эрхээ сэргээлгэх ёстой байдаг бол энэ өдөрлөгийн хүрээнд ЦЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ сургалтыг аль болох богино хугацаанд явуулж байгаагаараа онцлог. Бусад үйл ажиллагаа манай Дүнжингарав, Драгон төв болон Иргэдэд үйлчлэх төв дээрх үйл ажиллагаатай нэг адил зарчмаар явагдаж байгаа.

Ц.Мөнх

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 + = 13