Г.Анхмаа мөрөөдлөө биелүүлжээ

 Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа жүжигчний мэргэжлээрээ ажиллахаар шийджээ. Тэрээр Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөсөө хойш  мэргэжлээрээ ажиллаагүй ч кино урлагийн салбарт аль хэдийнээ дэлгэцийн тав дахь бүтээл болох найруулагч Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нарын найруулсан “Үүр цайгаасай” киноны гол дүрд тогложээ.

Түүний продюсерлэсэн “Үүр цайгаасай “киноны нээлт энэ сарын 10-нд нээлтээ хийлээ. 

Тэрээр өмнө нь Сая километр, Франц үнсэлт, Гарал угсаа, Учрал гэсэн дэлгэцийн бүтээлүүдэд туслах болон гол дүрийн бүтээж байсан юм. 

Г.Анхмаа  өөрийн продюсерлэсэн “Үүр цайгаасай киноныхоо талаар “Ихэнх хүмүүс намайг дуучин гэдгээр нь мэддэг. Гэхдээ би  СУИСийг төгссөн мэргэжлийн жүжигчин хүн. Энэ салбарт чанагдсаны хувьд өөрийн гэсэн кино бүтээх юмсан гэсэн олон жилийн турш хүссэн мөрөөдөлтэй байсан. Энэхүү мөрөөдлөө маш сайхан баг хамт олны тусламжтайгаар биелүүлэх боломж олдлоо .Киноны гол үйл явдал бол нөхрийнхөө эхнэрийг хайсан эхнэрийн тухай гээд хэлчихвэл бүүр ойртох байх. Үүнээс цааш илүү дэлгэрэнгүйг киноноос маань үзээрэй. Харин дүрийн сонголтын хувьд цэвэр найруулагчийн шийдэл байсан. Навчаа эгчийн хувьд үзэгчид манай киноноос хэзээ ч харж байгаагүй цоо шинэ дүрийг харна гэдэгт их итгэлтэй байна. Миний хувьд ч ялгаагүй өөрөөсөө нэлээд бага залуу эмэгтэйн дүрийг гаргасан. Товчхондоо бид хоёрын хувьд нас, насны эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, хоёр өөр орчинд өссөн хоёр өөр эмэгтэйн амьдралын холбоосыг харуулахад хувь хүнийхээ зүгээс маш их чармайлт гаргасан” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …