С.Жавхлан: Би хурал таслаагүй, ажил хаясан юм

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ дахь суудалтай намуудын дарга нарт шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболдод хандаж хүргүүлсэн шаардлагадаа танай нам хилийн чанадад данстай УИХ-ын гишүүдийнхээ нэрсийг санаачилга гарган зарлаж, эргүүлэн татах, өндөр албан тушаалтнуудыг буулгах, намын гишүүдийнхээ гадаадад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрс тодрохоос өмнө ил гаргах, эрх баригч намын хувьд татварын асуудлыг эргэн харж буруутай шийдвэрийнхээ төлөө иргэдээсээ уучлал гуйх ёстой. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор өгнө үү. Хариу ирэх хүртэл УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааныг орхиж байгааг мэдэгдэж байна гэсэн шаардлагыг өгсөн. Гэтэл надад хариу өгсөнгүй. Би уг нь ажил хаясан. Гэтэл намайг хурал тасалсан хэмээн үзсэн байна. Иймд би шаардлагатай холбогдуулж ажил хаясан байсан гэдгийг нийтэд үнэн зөвөөр ойлгуулах залруулга гаргаж өгөхийг хүссэн бичгийг УИХ-ын даргад хүргүүлж байна” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …