П.Анужин телевизийн салбарт шинэ төслөөр эргэн ирэх гэж байна

17/05/17 05:10

2097 Үзсэн

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин телевизийн салбарт шинэ төслөөр эргэн ирж үзэгч олондоо бэлэг барих гэж байна.

Тэрээр “Монгол кино пикчерс”, “Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-тэй хамтран “МонГал Товчоон” портрэментари төслөө тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Энэ талаараа өөрийн цахим хуудсандаа :Өчүүхэн миний анзаарснаар, манайд аливааг гоёчлолгүй, муулалгүй үнэн хийгээд тайван өгүүлэх, үзэгчдэд бодох боломжийг нь олгодог баримтат ( documentary) кино чиглэл ялимгүй орхигдсон мэт санагддаг. Энэ л салбарт бид хүч, өнгө, ахиц нэмэхээр сэтгэл шулуудсан билээ.

Ир, Ур, Ухаан, Зориг чацан, ид бүтээн туурвиж буй Оюуны хийгээд Эдийн баялаг бүтээгч ” Энэ цагийн 81 тэргүүн цадиг”-ийг баримтат туурийн аргаар зангидан Эрхэм танаа хүргэх гэж байна! Үзэгч тандаа сайныг хүргэх гэж цаг нарыг үл ажран хичээлээ, шаггүй их ч бэлтгэн базаалаа… гэж нийтэлжээ. 

 П.Анужин шинэхэн  төслийнхөө хажуугаар  “Эрүүлд хүрэх зам их энгийн” нэртэй номын нээлтээ өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 13-ны өдөр Соёлын төв өргөөнд хийжээ. Тус номын нээлтэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Баясгалан, болон Алтай хамтлагийн уран бүтээлчид оролцжээ.

 Тэрбээр номынхоо талаар “Эрүүлд хүрэх зам их энгийн” хэмээх ном маань одоогоос есөн жилийн өмнө “Макробиотик 21 зуун” нэртэй хэвлэгдэн гарч байсан. Шинэчлэгдэн гарсан ном маань хоол хүнс болон өвчнийг өөр өнцгөөс харж, түүнд хандах хандлагаа өөрчилж, шинэ сайхнаар эргэн төрөхөд тань тус болно. Ном маань “Эрүүл оршихуйн давалгаа” өрнөсөн одоогийнх шиг үед бус хоол хүнсний тухай ойлголт ихээхэн бүүдгэр үед бичигдэж байлаа. Тийм ч учраас эсэргүүцэл, шүүмж, доромжтой багагүй тулж байсан  гэж цахим хуудсандаа  нийтэлжээ. 

Шинэхэн төслөөрөө үзэгчдэдээ бэлэг барих гэж байгаа П.Анужиндаа ажлын амжилт хүсье .

Г.Нараа

 

Share Button

Сэтгэгдэлүүд

5 сэтгэгдэл.
  • pampers 103.57.93.184

    2017/05/17 at 17:24

    Mami poko pampersiig butach hontsuudiin pampers bologson huuhendee^^

  • Оюунаа 103.229.122.86

    2017/05/19 at 17:20

    Сайн байна гэж магтан дуулья.

  • Оюунаа 103.229.122.86

    2017/05/19 at 17:32

    Иш чааваас даа энэ нэг памперс гээд бичсэн амьтан, хэлэх vг алга, интернетийг тасалчих юмсан.

  • тунгаа 202.21.100.202

    2017/05/23 at 15:49

    сайн байна мундаг хөдөлмөрч эмэгтэй

  • ок 66.181.160.35

    2017/05/28 at 18:20

    мундаг шүү чи биеэ гое авч явдаг ухаантай төгс эмэгтэй хэтэрхий хиймэл биш жаахан л хиймэл тэр нь ч зөв

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 − = 6