С.Молор-Эрдэнэ та Монголын ард түмнээс нэн яаралтай уучлалт гуй, шаардаж байна!

Дэлхий бидний бахархлыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс л их хааныг минь мянганы хүнээр хүртэл өргөмжилж, түүний төрт ёсыг шагшин биширч, цэргийн ухааныг нь одоо ч даган хэрэгжүүлж, суралцаж байна.

Гэтэл бахархаж явах ёстой хааныгаа “хэн юм бэ”, “ямар гавьяа байгуулсан юм бэ”, “эсгий гэрт л амьдарч байсан нэг нүүдэлчин” хэмээн буруутган шүүмжлэгч Монгол хүнийг харлаа. Тэр жирийн нэг иргэн бус харин эрдэмтэн, нэр нөлөө бүхий улс төрч хүн. Түүний үг олон нийтэд жинтэй тусч байна. Одоохондоо бүгд л их хаанаа өмгөөлж байгаа ч хэсэг хугацааны дараа бүгд их хаанаа мартаж, их түүхээ шүүмжилдэг болох вий гэдгээс л маш их айж байна.

Түүхээ л мартаагүй улс мөхөлгүй аж төрдөг ёстой.

Үнэндээ Монголын түүхийг шүүмжилж, хаанаа буруутгаж байгаа С.Молор-Эрдэнэ гэгч хэнийг ихээр магтаж, хэнийг дэмжиж ярьж байгаагаас түүнийг хэнд үйлчлээд байна вэ гэдэг таамаглал гарч ирж байна.

Өдрийн сонин түүнээс яагаад ийм болчимгүй зүйл яриад байгаа талаар нь тодруулахад “2500 жилийн өмнө Хятадад төр үүссэн. Хятад улс бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай байсан. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан.Харин манайд тийм зүйл байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй. Тэр ч байтугай хот ч байгаагүй. Хэнд төр хэрэгтэй юм. Хот газарт л төр хэрэгтэй. Хөдөөд төр хэрэггүй, яагаад гэвэл тэнд нийгмийн амьдрал байхгүй” гэж тайлбарласан байх юм.

Чингис хааны байгуулсан Их Монгол улс, одоо ч гайхан шагшигдаж байгаа торгоны зам, Хубилай хааны байгуулсан Их Юан гүрэн, Их хуралдаа, Марко Пологийн тэмдэглэл, гар бичмэл гээд олон баримтуудыг С.Молор-Эрдэнэ гэгч үгүйсгэх мөртлөө “Бидний урд айхтар соёлтой Хятадын ард түмэн амьдарч байна” гэх тайлбарыг нь уншаад зэвүүцэл төрөх шиг.

Чингис хааны хатад хөвгүүдээ хаан ширээнд суулгахын төлөө хоорондоо тэмцэлдэж, хатдын дайныг өрнүүлж байсан гэх мөртлөө Хятадын хаан ганц л хатантай байсан гэж магтах юм. Энх-Амгалангаас эхлээд Хятадын сүүлчийн хаан хүртлээ ямар зах замбараагүй хатад, татвар эмстэй, тэдний хооронд үүсдэг дайн тэмцлийн тухай тоо томшгүй олон бичвэрүүдээс энэ философич дурдахгүй атлаа эсгий гэрт амьдарч байсан бүсгүй хүнийг нөхрөөсөө өөр эртэй “унтуулахгүй” нь тулд хадам ээж нь манадаг тухай хэнэг ч үгүй ярьсан байх юм.

С.Молор-Эрдэнэ гэгч хэнээс төрсөн хэн гэгч вэ. Хэний захиалгаар Монголын түүхийг харлуулахыг оролдож, төлбөр төлөн сонинд ярилцлага өгч өөрийгөө өргөмжилж явна вэ. Хүнд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил байж болно. Гэхдээ түүнийгээ бусдад тулгаж, бахархлыг нь үгүйсгэж яваа энэ хүний цаад санаа юу вэ. Магтан сайшаагчаас нь ирсэн үүрэг даалгавар уу? Эсвэл зүгээр л хавар ирж, эмчилгээнийх нь цаг болсон уу?

Ямартай ч С.Молор-Эрдэнэ та Монголын ард түмнээс нэн яаралтай уучлалт гуй. Шаардаж байна. Тэгээд өөрийн тань санаа сэтгэлд нийцдэггүй юм бол магтан сайшаадаг улс руу гаа явж болно шүү, хориглохгүй.

Амар

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …