Эгийн голын УЦС-ын талаар тайлбар өгөхийг Юнеско Монголын засгийн газраас шаарджээ

17/05/17 09:55

920 Үзсэн

ЭРХҮҮ./TAYGA.INFO/. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороо  дэлхийн байгалийн өвийн хосгүй объект болох Байгал нуурын хамгийн томоохон цутгал болох Сэлэнгэ мөрний сав газарт Эгийн голын УЦС-ыг барих төслийн үйл ажиллагаа идэвхжсэн талаар тайлбар өгөхийг Монголын Засгийн газраас шаарджээ.
Энэ тухай Олон улсын “Хил хязгааргүй голууд” экологийн эвсэл маргааш Эрхүү мужид эхлэх Монголын УЦС-ын бусад төслүүдийн талаар хийх гэж буй сонсголын өмнө мэдээллээ.
Тус эвсэл ЮНЕСКО-гийн төлөөлөгчдөд хандан, Монголын Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит компанийг шинээр байгуулж байгаа явдлыг анхааралдаа авахыг уриалж байсан юм. Тус компани нь Эгийн голын УЦС-ыг барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар өмчлөх эрх болон бусад эрхүүдийг авчээ. 103 м өндөр далан бүхий УЦС нь 315 МВт хүчин чадалтай Монголын хамгийн том станц болох юм.
Энэхүү төсөл нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экологийн тогтолцоонд маш аюултай гэдгийг Оросын эрдэмтэд өмнө нь анхааруулан хэлж байсан. Үүнээс гадна, Монгол улс Хятадын банкны 1 тэрбум долларын зээлийн хөрөнгөөр, Хятадын туслан гүйцэтгэгчдийн хүчээр УЦС-ыг бариад эхэлжээ. Энэ хөрөнгийг өнгөрсөн оны 6 сард царцаасан байсан билээ.
Татан буулгаад байсан энэхүү УЦС-ын төслийн оронд шинээр төрийн өмчит компани байгуулснаар Монгол улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 ба 40 дүгээр чуулганы шийдвэрийг биелүүлэхээс татгалзлаа. Уг шийдвэр ёсоор Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжүүлэх гэж буй бүх гидротехникийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Байгал нуурт нөлөөлөх нэг бүрчилсэн болон цогц нөлөөллийн үнэлгээг хийн Дэлхийн өвийн хороогоор хэлэлцүүлэхийг зөвлөсөн  гэдгийг экологичид сануулжээ. Гэтэл ийм үнэлгээг ЮНЕСКО-д ирүүлээгүй байна.
“Дэлхийн өвийг хамгаалах конвенцийг биелүүлэх Удирдамжийн 174 дүгээр зүйлийн дагуу бид энэхүү мэдээллийн талаар тайлбар авахаар Монголын эрх баригчдад хандсан” гэж ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны Европ, Хойд Америкийн салбарын тэргүүн Изабель Анатоль-Габриэль “Хил хязгааргүй голууд” эвсэлд өгсөн хариундаа дурджээ.
5 дугаар сарын 16-нд Эрхүү мужид Монголын Шүрэн УЦС, Орхон голоос Говь руу ус татах хоолойн төслийн талаар олон нийтийн сонсгол болох юм. Уг төслийн хүрээнд УЦС болон усан сан барихаар төлөвлөжээ. Сонсгол Слюдянка, Еланц, Эрхүүд болох ба уг сонсголыг Дэлхийн банкны санхүүжүүлдэг MINIS хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүлэг зохион байгуулж байгаа юм. Ийм арга хэмжээ өмнө нь 3 дугаар сарын 20-24-нд Буриадын 10 районд болжээ.
Эгийн голын УЦС-ын талаарх асуултуудад Монголын төлөөлөгчид “энэхүү төсөл нь MINIS хөтөлбөрт ордоггүй” хэмээн тун ойлгомжгүй хариулжээ. Албан ёсоор бол тэдний зөв, гэхдээ “ЮНЕСКО-ийн хувьд Эгийн голын УЦС-ыг барих бэлтгэл ажлыг нэг компани, Шүрэн УЦС, Орхон УЦС-ыг өөр компани барих уу гэдэг нь огтхон ч чухал биш” хэмээн “Хил хязгааргүй голууд” Олон улсын экологийн эвслийн зохицуулагч Евгений Симонов онцлон тэмдэглэжээ.
“ЮНЕСКО болон бидний хувьд Дэлхийн байгалийн өвийн хосгүй объект болох Байгал нуурт хохирол учруулахгүй байх нь чухал юм. Байгал нуурын хүчин зүйлийг харгалзан үзэх нь чухал гэдгийг ойлгуулахын тулд идэвхтэнүүд болон уг асуудалд санаа зовнисон олон нийт олон улсын Конвенцийн механизмаар дамжуулж,  мөн Монголын УЦС-ын талаарх Дэлхийн банкны процедурын дагуу хийгдэж буй олон нийтийн сонсголд оролцох зэргээр боломжит бүх арга хэрэгслийг ашиглан тэмцэж байна” гэж Е.Симонов нэмж хэллээ. 2017.05.15
http://tayga.info/134190
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Share Button

Сэтгэгдэлүүд

2 сэтгэгдэл.
  • magnai 210.113.161.41

    2017/05/17 at 22:30

    Oros china -ruu us export mbl haana bnaa

  • buiad 88 103.229.123.78

    2017/06/07 at 20:10

    UURHAIN ASHIGLALTIIN NOOTSIIG TAAJ BODDOG N ERDEMTEDIIN BURUU BISHEE SHINJLEH UAAN NYALH BAIGAAM

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


6 + 4 =