БОАЖ-ын сайд Д.Оюунхорол төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргалаа

17/05/16 04:35

215 Үзсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарын хүрээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргав. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дараах үүргийг хүлээж байна.

Тухайлбал, төрийн албан хаагчийн зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2019 оныг дуустал гаргахгүй байх, ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоохыг даалгасан байна. Мөн албан тушаалтнуудын гар утас төлбөрийг төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд яамны хэрэгцээнд автомашин, эд хогшил худалдаж авах, ажлын байранд урсгал зардал хийх зэрэг төсвийн зарлагыг хаалаа.

Энэхүү ажлыг зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Цаг уурын орчны шинжилгээний газрын дарга С.Энхүвшин, Санхүүгийн хэлтсийн дарга  Б.Нансалмаа нарт даалгасан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, цаг тухай бүрт нь тайлагнаж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэлд үүрэг болголоо.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 9 = 13