Наранд борлож, түлэгдсэн арьсыг цайруулж эмчлэх 7 арга

17/05/16 01:22

645 Үзсэн

Хурц нар, хуурай салхитай зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явснаас үүдэн арьс борлож, түлэгдэх сайртах асуудлууд тулгардаг. Тэгвэл яах ёстой вэ?
Зуны улиралд наранд түлэгдэж борлох, арьс өнгөө алдаж хуурайшч сайртах асуудал хүн бүрт тулгардаг. Тэгвэл энэ асуудлаас хэрхэн ангижрах амархан бөгөөд мөнгө санхүүд хэмнэлттэй гоо сайхны аргуудыг хүргэж байна.

1. Тараг түрхэх – Орой унтахын өмнө нүүрний арьсыг гүн цэвэрлэсний дараа байгалийн органик өтгөн таргыг нүүрэндээ жигд түрхэнэ. Хэрвээ хүсвэл тараг түрхсэн чигээрээ унтаад өглөө босонгуут хүйтэн бүлээн усаар угааж болно. Эсвэл тараг сайтар хатсаны дараа /15-25 минут/ угааж арчиж болно. Энэхүү аргыг дор хаяж 7-10 хоног тасралтгүй мөрдөөрэй.

2. Өргөст хэмх- Мөн л нүүрийг угааж цэвэрлэсний дараа шинэхэн өргөст хэмхийг хөндлөн хэрчиж нүүрэн дээрээ жигд маск тавиад 25-30 минут арьсыг амраагаад дараа нь чийгшүүлэгч тос түрхээрэй.

3. Гэрийн нөхцөлд цайруулах маск хийх жор – 1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихэр /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усыг жигд болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ. Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

4. Та мөн хичнээн их цайруулах тос түрхээд ч нэг л үр дүнгээ өгөхгүй байвал муу зуршлаасаа салах хэрэгтэй. Тамхи татах, байнга согтууруулах төрлийн зүйл хэрэглэх нь хүний дотор эрхтэн төдийгүй арьсны эрүүл мэндийг байнга муутгаж байдаг.

5. Цэвэр ус сайн уух хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа, аливаа чихэрлэг шүүс, кофе зэрэг нь арьсны эрүүл байдал, нөхөн төлжих үйл ажиллагааг удаашруулдаг байна.

6. Сайн унтаж амрах – Арьсандаа хичнээн их анхаарч, үнэтэй тос түрхсэн ч үр дүнгээ өгөхгүй байвал таны арьс огт амарч чадахгүй байна гэсэн үг. Оройтож унтах, өглөө эрт сэрэх, байнга нойрмог байж нойр дутуу явснаас арьс амархан гэмтэж борлож харлаж, гундаж эхлэдэг байна.

7. 3-хан орцтой цайруулах маск – 3 хоолны халбага өтгөн органик тараг, 1 хоолны халбага органик зөгийн бал, 1/2 буюу тал нимбэгний шүүсийг шахаж сайтар холиод нүүрний арьсанд жигд түрхээд 30-40 минут болсны дараа угааж цэвэрлэнэ.

Ингээд даарх аргуудыг залхууралгүйгээр өдөр тутам хэрэглэж заншвал нэг их мөнгө санхүү үрэхгүйгээр богино хугацаанд эрүүл аргаар гэрэлтсэн цагаан, эрүүл чийглэг арьстай болно. Та үргэлж гоо сайхан байх болтугай.

эх сурвалж: 1000jor.mn

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − = 2