Хөхөөр хоололт нь эхчүүдэд ямар нөлөөтэй байдаг вэ

17/05/16 12:51

236 Үзсэн

Эх хүн болно гэдэг энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай зүйл билээ. Хүүхдийн ээж болоод ангир уургаа амлуулж байгаа эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй. Хүүхэд шаардлагатай хэмжээний дархлаагаа  анхны хоол ангир уургаасаа авдаг. Ангир уургаа хэдий чинээ түргэн амлуулна сүүний боловсролт сайжирдаг байна.

Хүүхдийг хорвоод мэндэлснээс эхлээд зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Эхийн сүү нь хүүхдийн бодисын солилцоог хэвийн байлгаж, төрөл бүрийн халдвараас сэргийлэх, эрүү нүүр, бие махбодийн хэвийн өсөлт хөгжлийг дэмжих зэрэг тоолж баршгүй сайн талтай байдаг.  Харин хүүхдээ хөхүүлэх нь эхэд дараах нөлөөг үзүүлнэ.

  • Амаржсаны дараа хүүхдийг нэн даруй амлуулах нь умайн агшилтыг сайжруулан, эхэс түргэн ховхорох үйл явцыг түргэсгэн,  цус алдах эрсдлийг бууруулдаг байна.
  • Зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй, сарын тэмдэг нь ирээгүй байгаа эх хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож (өдөр, шөнийн аль ч цагт хүссэн үед нь хөхүүлэх), жирэмслэлтээс 98% үр дүнтэйгээр хамгаалж чадна.
  • Хүүхдээ зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллож, хоёр нас хүртэл нь нэмэгдэл хоолны зэрэгцээ хөхүүлэх нь өндгөвч, хөхний хавдраар өвчлөх түүнчлэн  ясны сийрэгжилтийн эрсдлийг бууруулдаг байна.

Эхийн сүү нь цаг үргэлж, хэзээ ч бэлэн, байнга цэвэр, тэжээллэг чанар болон температур нь хамгийн тохиромжтой түвшинд байдаг, мөн эдийн засгийн хувьд зарлагагүй ганц хоол билээ.

НЭМҮТ

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 3 = 0