Монголын үндэсний музей үнэ төлбөргүй үйлчилнэ

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.

Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.

Эх сурвалж:Монголын үндэсний музей

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …