“Нээлттэй форум”-ын Д.Энхбат: Эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь …

Монгол Улсын УИХ-ын гишүүн асан, “Нээлттэй форум”-аар олонд танигдсан Д.Энхбатын жиргээ “сошиал” орчныхонд нэгийг сануулж, хоёрыг бодуулав бололтой. Тэрбээр “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь хар Пи-Араа нээж… дэмжигчид нь уухайлан бусдыг дайрч… “Эв нэгдэл”-ийн сарын баяр эхлэв?” хэмээн эзэнтэй жиргэсэн юм.

Үнэхээр л түүний хэлснээр сошиал ертөнцийнхний хараалгах хараа, онилох цэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр дэвшигч дээр буусан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л нэг нь нөгөөдөхөөсөө илүүтэйгээр дайрсан, давшилсан, давсалсан, үгүйсгэсэн хэлбэр агуулгатай контент түгээж байгаа нь түүнийг ийн жиргэхэд хүргэсэн бололтой. Аливаа сонгуулийг хар пи-араар биш бодлогын түвшинд явуулдаг цаг хэзээ ирэх юм бол доо.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны …