Урт наслах нууцуудаас…

Хүн бүхэн л урт  наслахыг хүсдэг билээ. Ингээд урт наслахын тулд өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийг таны эрүүл мэнд болон арьсанд ямар нөлөө үзүүлэх эсэхийг бодоод үзэх хэрэгтэй .

Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу тэгвэл дараах зүйлс танд туслана.

-Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа эрт үрчийхгүй.

-Унтахын өмнө нүдээ хар цай шингээсэн хөвөнгөөр арчаад бага зэрэг жин тавь. Ингэвэл нүд чинь байнга сэргэлэн байх болно.

-Гурил исгэх  хөрөнгө нь арьс зөөллөж, үрчийхээс сэргийлнэ.Бүлээн усанд бага багаар хийж, зууран цөцгий шиг болгон нүдэндээ түрхэж,15 минутын дараа угаана.

-Зөгийн бал арьсны өнгө сэргээдэг. Нэг халбага балыг нэг халбага нимбэгний шүүстэй хольж, нүүрэндээ түрхэн, 10-15 минутын дараа бүлээн усаар угааж, тэжээлийн тос түрх.

-Давс арьс цагааруулж зовхины хаванг буулгадаг. Аяга  усанд  нэг халбага давс хийж зовхи нүүрээ шавшиж гараа дүр.

-Тамхинаас болж шарласан шүдийг нимбэгний шүүс, хүнсний содын уусмалаар угаавал шар нь багасаж аажмаар арилна.

-Нимбэгийг уртааш нь зүсэж аяга усанд хийн 2-3 цаг битүү таглаж байгаад шүүсээр нь тослог нүүрээ цэвэрлэхэд гайхамшигтай үр дүн өгнө.

Урт наслахын тулд эрүүл мэнд  хамгийн чухал таны эрүүл мэндэд тустай  хүнсний бүтээгдэхүүн

-Загасны тос:Загасны махыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс, огт хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр нас барах нь ховор байдаг байна.

Долоо хоногт 1-2 удаа загасны махан хоол хэрэглэж байх нь зүрх судасны өвчнийг багасгахад тустай. Загасны тос уувал цусан дахь холестеролын хэмжээ болон цус өтгөрөхийг багасгадаг. Загасыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг Япон зэрэг орны хүмүүс өндөр насалдаг, зүрх судасны өвчнөөр нас барах нь бараг үгүй.

Аспирин:Өдөрт 325 мг, аспирин ууж байх нь зүрх судасны өвчтэй хүмүүсийг харвалтаас хамгаална. Цусны өтгөрөлтийг багасгаж шингэрүүлнэ.

Витамин :Өдөрт нэг грамм витамин С хэрэглэвэл холестеролын хэмжээг бууруулдаг байна. Витамин С-ээр баялаг хоол хүнсийг өргөн хэрэглэх нь зүйтэй.

Буурцаг:Бүх төрлийн буурцаг нь биед холестерол шингэхийг багасгадаг учир тэдгээрийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь чухал

Сармис:Сармис нь мөн цус нөжирч, өтгөрөхийн эсрэг нөлөө үзүүлж чаддаг учир зүрхэнд сайн. Зарим орны хүмүүсийн өргөн хэрэглэдэг хоол хүнсэнд хийсэн судалгаанаас үзэхэд Грек, Итали  зэрэг сармис их хэрэглэдэг орны хүмүүс бусад орны хүмүүсийг бодвол зүрхний өвчин бага тусдаг байна. Сармисны шингэн хэлбэрээр найруулсан бэлдмэл байдаг бөгөөд үүнийг авч хэрэглэвэл амнаас эвгүй үнэр үнэртэхийг багасгана.

Лууван:Өдөрт дунд зэргийн хэмжээний хоёр лууван идвэл холестеролыг нь 10-20 хувь бууруулна.

Кали:Калитай хоол унд – гадил жимс, үзэм, хар чавга, төмс, лууван, улаан лооль зэргийг өргөн хэрэглэвэл холестеролын түвшингээ 20 хувь бууруулах боломжтой.

Дасгал хөдөлгөөн хоолны дэглэм-Хоолны дэглэм барихын зэрэгцээгээр дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх нь таны зүрхэнд тустай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …