“BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармагаас таны олж авах мэдээлэл

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармагийн “Орон сууц, ногоон барилга”-ын үзэсгэлэн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна.

Эдгээр өдрүүдэд Улаанбаатарт хэрэгжиж буй шинэ орон сууцны 40 гаруй төсөл танилцуулах бөгөөд тэдгээр оролцогч компаниуд ипотекийн болон банк, орон сууцны борлуулалтын компанийн хувь зээлийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Мөн бартерийн хямд байруудыг олон нийтэд санал болгож байна. Түүнчлэн орон сууцтай холбогдох дагалдах үйлчилгээ, тавилга, засвар үйлчилгээний материал байршлаа. Хүсвэл та орон сууцны зах зээлийн судалгааг эндээс хийх ч боломжтой шүү.

Энэ мэтчилэн олон боломжийг санал болгож байгаа дээр үзэсгэлэнгийн өдрүүдэд үнэ төлбөргүйгээр дараах арга хэмжээ, сургалт, семинарууд болно.

Бүх семинарууд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдана

 
13:00-14:00 Өөрийн байшингаа барих төлөвлөгөө” ТББ – “Бага дунд орлоготой иргэд, Залуу гэр бүлүүдийг санхүүгийн дарамтгүй орон байртай болгох механизм” сэдэвт сургалт

14:30-17:00 “Ондилт” ХХК, ОХУ-н “ТехноНИКОЛЬ” корпораци – “Полимер мембран LOGICROOF”-г ашиглах, суурилуулах аргачлал
Илтгэгч: “ТехноНИКОЛЬ” корпорацийн Алс Дорнодын асуудал хариуцсан захирал Юрий Баласов

     2017.04.29

10:00-13:00 ҮХХЗНэгдсэн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк – “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын чиг үүрэг”

13:00-14:00 “Амины орон сууц төлөвлөх, барих” сэдэвт сургалтаар “Цац суварга интернэйшнл” ХХК-ийн захирал Г.Зориг “Амины орон сууцны зураг төсөллөх, түүний ач холбогдол”
МБИХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ЭХХТ-ийн дарга Б.Мөнхбаяр –
“Эрчим хүчний хэмнэлттэй барилга”

14:30-15:00 “Ногоон барилгын үнэлгээний систем” сэдвээр МАЭ-ийн Ерөнхийлөгч асан, Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батжав

15:00-16:00 “Орон сууцны бирж” танилцуулга

Холбоо барих:  77113333, 99000981, 99907816

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …