ТОСК-ийн захирал асан А.Гантулгыг баривчилжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал асан А.Гантулгыг баривчилжээ. Түүнийг өнгөрөгч мягмар гариг буюу энэ сарын 25-ны өдөр баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. АТГ-аас А.Гантулгыг ТОСК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад улсад их хэмжээний хохирол учруулсан, улсын мөнгө шамшигдуулсан гэх хэргээр саатуулсан байна.

Түүнийг “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгосон гэж үзэж байгаа аж. Мөн нөгөө консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэнэ. Ямартай ч, ТОСК-ийн захирал асан А.Гантулгыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарч байсан юм.

Тэгвэл АТГ-ынхан хэргийн үзүүрээс атгасан бололтой, А.Гантулгыг гэм буруутай гэж үзэн саатуулаад байна. Өмнө нь гарч байсан мэдээллээр А.Гантулга ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа танил талдаа давуу байдал олгож, зээл өгч, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн гэгдэж байсан юм.

Нинж

 

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …