Ч.Раднаабазар: Бид үр хүүхэддээ нөхөн сэргээсэн, ашиглаж болохуйц газар нутгийг өвлүүлэн үлдээх ёстой

Налайх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл болон ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад барилгын материал, элс, хайрга, дайрга, тоосгоны зэрэг үйлдвэрүүдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн оролцож, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас явууллагаас явуулж байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.

Уулзалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож хэлсэн үгэндээ “Та бид дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хамтран ажиллах шаардлагатай байна. Бид үр хүүхэддээ нөхөн сэргээсэн, ашиглаж болохуйц газар нутгийг өвлүүлэн үлдээх ёстой. Байгалийн баялаг ашиглаж байгаа бол хариуцлагаа ч давхар ухамсарлан, газар нутгаа нөхөн сэргээх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, дүүргийн хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нь чухал” гэдгийг онцлоод уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дараагаар нь Засаг даргын орлогч С.Тунгалаг дүүргийн нутгийн захиргааны зүгээс энэ онд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах бодлогын талаар танилцуулсан бол, СТСХ-ийн дарга Г.Бат-Очир хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэх ажил, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус мэдээлэл хүргэсэн юм.

Мөн ирэх 05 сард 5, 3 дугаар хорооны нэгдсэн хогийн цэгийг цэгцлэх асуудалд дүүргийн уурхай, тоосгоны зэрэг үйлдвэрүүдийг татан оролцуулахаар төлөвлөсөн. Эл асуудлын талаар ЗДТГ-ын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа мэдээлэл хүргэж, хамтран ажиллахыг хүслээ.

Энэхүү уулзалтын зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай болон ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй цаашид нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хамтран ажиллах төлөвлөгөөтэй учир, гэрээний төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал авсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …