EQ- сайжруулахын тулд хэрэгжүүлэх 4 алхам

Чадвартай бизнессмен болмоор байна  гэж  боддог бизнесс эрхлэгчид олон байдаг.Тэгвэл чадвартай бизнессмен гэж хэнийг хэлэх вэ?Толгой сайтай хүнийг хэлэх үү? , Шулуун шударга хүнийг хэлэх үү?

Эсвэл бизнессийн өргөн мэдлэгтэй хүнийг хэлэх үү?Мэдээж эдгээр онцлогууд бүрдсэн байдаг ч бизнесст амжилт гаргахын тулд бүр илүү гол суурь чадвар чухал юм.

Ингээд энэ удаад  анхаарал татагдаж яригдаж байгаа EQ –г дээшлүүлэх чадварын зөвлөгөөг хүргэж байна.

EQ гэдэг нь Emotional Intelligence Quotient – товчлол үг бөгөөд  Сэтгэлзүйг зөв жолоодох ур  чадвар гэсэн үг. Yale University –ын Peter Salovey профессор, Жонн Клитон  нар   анх энэ  нэр томъёог гаргаж ирсэн.

Тэд  сурлагын чадвар тийм ч өндөр биш ч гэлээ амжилтанд хүрсэн хүмүүс олон байгааг анзаараад түүний учрыг сэтгэл судлалын ухаанаар тайлбарлахыг зорьсон.

Өргөн хүрээний олныг хамарсан судалгааг явуулж түүний үр дүнг тооцож гаргасан.

Үр дүнгээр:

Бизнесст амжилт гаргадаг хүн бол өөрийн сэтгэл хөдлөлийн байдлаа мэдэж түүнийг ухаарч зөв хандлага гаргахаас гадна бусдын сэтгэлзүйг танин  сайн харилцааг тогтоох чадвартай хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Товчхондоо IQ –аас илүү EQ өндөртэй хүн бол  амжилтанд хүрдэг гэж тэд үзсэн.  Энэ ч бодит байдал дээр биелэлээ олсоор байгаа.

EQ – яагаад чухал байдаг вэ?

Бизнессийн ертөнцөд хамгийн чухал зүйл бол хамтын харилцаа. Хүмүүстэй харилцах харилцааны чадвар өндөртэй хүнийг бол EQ сайн гэж хэлж болно.  Psychology Today сэтгүүлд нэгэн нийтлэл  нийтлэгджээ.

Ажлын байран дээр амжилт гаргадаг хүмүүсийн 90% нь EQ өндөр, харин амжилтгүй ажилтдын 80% нь EQ муу байдаг.

Өөрийн сэтгэл хөдлөлөө ухаарч , зөв хянаж , зөв чиглүүлж чадвал эр зориг, эрч хүч нэмэгдэн урагшлах хүч өндөр байдаг. Мөн өөрийн эмоци таньж мэдсэн хүн бол бусдын сэтгэлзүйн байдлыг ч гэсэн зөвөөр тусгаж зав харилцааг үүсгэж чаддаг.

Эсрэгээр EQ  муу хүмүүс бол өөрийн болон бусдын сэтгэлзүйд зөв тааруулж үйлдэл хийж чаддаггүй. Тийм хүмүүс хүмүүстэй харилцах харилцаанд асуудал үүсэж , зөрчилдөөн бий болж эхэлдэг.

Энэ нь өдөр тутмын ажил , амьдралд ч гэсэн сөргөөр нөлөөлдөг. Мэдээж EQ-г өндөр болгоё гэсэн ч амжилтыг шууд атгана гэсэн үг биш юм. Харин EQ-г оноог нэмсэнээр шинэ зүйлийг сэдэж , амжилттай бизнессмен гэж хэлэгдэхэд ойртох юм. Ингээд та бүхэндээ EQ нэмэгдүүлэх аргыг танилцуулъя.

1. Санаа зовнисон асуудлаа цаасан дээр бичих

Өөрийн сэтгэлзүйн байдлыг сайтар мэдэх ньEQ өндөртэй хүний онцлог шинж юм. Тэгсэн ч уур бухимдал, бүтэлгүй байдал гэх мэт сөрөг зүйлд яаж хандах нь хэцүү шүү дээ.

Тиймээс уур, бухимдал, бүтэлгүйтлээ цаасан дээр бич. Бичихдээ тухайн байдалд гаргалгаа гаргаж бичих хэрэгтэй. Яагаад , яаж, гэсэн шалтгааныг заавал тусгаж олохыг хичээж бичих нь зөв байдаг.

Өөрийн сэтгэлзүйн байдлыг ойлгож таньж мэдсэнээр бэрхшээлд дасан зохицох тэвчээртэй занд суралцдаг юм. Бичиж тунгааснаар цаашид яах ёстойг хэлээд өгч ч магадгүй. Мөн байнга сэтгэл таагүй байдалтай, сэтгэлээр унасанаар аз жаргалын гормон эндорфин , сэтгэл санааг тайвшруулах серотонин гормоны хэмжээ багасдаг.

Серотонин нь нарны гэрлийг харж уртаар амьсгалахад ялгаралт нь нэмэгддэг гэж хэлдэг учраас өглөө босоод заавал нар луу харж уртаар амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.

2. Өөрийгөө хүчлэхгүйн тулд Үгүй гэдгийг хэлж сурах

Өөрийн сэтгэл хөдлөлөө дарах нь сэтгэлзүйгээ зөв удирдаж чадахгүй байгаагийн нэг илрэл. Бусдын сэтгэлийг сэвтээчих вий гээд өөрийгөө хүчлэн За гээд хэлж байгаа биш биз.

Үгүй гэж хэлэх нь бусдыг үгүйсгэж байгаа хэрэг огтхон ч биш. Өөрийгөө хүчлэхгүйн тулд дургүй байгаа бол үгүй гэдгийг зоригтойгоор  хэлэх хэрэгтэй. Үнэндээ бол хүлээж авмаар байгаа ч үнэхээр боломжгүй байна гээд эелдгээр ойлгуулах нь зөв юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …