Бусдад БЗХӨ халдаавал гэмт хэрэгт тооцно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд өргөн цар хүрээг хамарч байгаа тул гишүүд ихэд нухацтай хандаж олон янзын байр суурь илэрхийлсний дотор хамгийн содон саналыг Н.Оюундарь гишүүн гаргасан юм. Тэрбээр “Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрч байна. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй явах, бусдад тараахыг зөрчилд тооцох саналтай байна” гэв.
Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн төслийн 15.6 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Н.Оюундарь гишүүний ярьж байгаа асуудал бол Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа” гэв.
Гэхдээ бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой асуудал одоогоор албан ёсны хууль болж гараагүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, баталсны дараа албан ёсоор гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх аж.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …