Асасекирюү Б.Дашням ояката болохын тулд японы иргэн болжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн анхдагчуудын нэг болох Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү Асасекирюү Б.Дашням Япон Улсын иргэн болжээ. Тэрээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний ояката болохын тулд ийм шийдвэр гаргасан аж.

Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэгэн дэвжээнд барилдаж, цагтаа Сэкиваке цол хүртэж явсан тэрбээр өдгөө макүшита зиндаанд барилдаж байгаа юм. Зодог тайлаад Ояката болох хүсэлтэй түүнд Японы иргэншилтэй болох нь нэлээн хүнд шийдвэр байсан гэнэ. Гэвч сумо бөхийн дүрэм тийм болохоор дагаахаас өөр аргагүйд хүрчээ.

Дашрамд дурдахад, Б.Дашням ояката болж буй Монголын гуравдахь бөх юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …