Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байсан нь тогтоогдоогүй байна

“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна.

Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж эх сурвалж мэдээллээ.

НЦГ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …