Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Санхүүгийн байдал тогтвортой дурын нөхцөл байдлаас нэр төртэйгээр гарч чаддаг чадвартай нь дээд зэргийн амжилтад хүргэнэ. Бүх зүйлийг тооцоолсны үндсэн дээр ажлаа барьж ав. Та аян замд гарах хэрэгтэй болох чухал цахилгаан мэдээ авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгө эзэмших, томоохон зүйл худалдан авах зэрэгт таагүй болно. Муу совин төрөх болон цусны хүнд өвчнөөр өвчилж болзошгүй.

ҮХЭР (4/20-5/20)

Аялал жуулчлалаар явбал таагүй олон хүндрэлүүд дагуулна. Гэвч таны санхүүгийн байдал тийм ч муугүй байна. Шийдэмгий алхам бүү хий. Ажлаа бүү соль. Үл хөдлөх хөрөнгө бүү худалдаж ав. Жижиг сажиг зүйлс худалдан авбал танд таашаал өгнө.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил төрөлд тохиолдох гэнэтийн саад тотгорууд, өрсөлдөгчдийн далд явуулга, биржийн хямрал, үнэт цаас ба валютын ханш огцом өгсөж буурах зэрэг нь нөлөө бүхий ба энгийн иргэний санхүүгийн байдлыг муутгана. Үүссэн асуудлуудыг өвөрмөц онцгой аргаар шийд.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр та байрандаа тогтож сууж чадахгүй бололтой. Тэдэнд хэвийн амьдралдаа ямар нэг зүйл өөрчлөх хүсэл төрнө. Засвар хийх, шинэ байранд нүүн, орох гэх мэт. Хэрвээ дээрх хүслүүд үл гүйцэлдэх бүтэхгүй мэт санагдвал ядаж л тавилганыхаа байрлалыг өөрчилж болно шүү дээ.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр таны сэтгэл санаа таагүй байна. Иймээс та ажил хэргээ битгий хойшлуул. Энэ тавгүйтлийг тайван байж даван туул. Орой та тайвширч хэвийн байдалд буцан орно. Танд өнөөдөр шинэ шинэ санаа гарч ирнэ. Та ахмад хүмүүстэй уулзаж, ярилц таныг хэцүү байдлаас гарахад чинь тус болно. Сөрөг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө бүү зовоо. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө.

ОХИН (8/23-9/22)

Уран бүтээл ба ажлын үр дүнгээ харуулах сайхан нөхцөл бүрэлджээ. Албан тушаал дэвшиж магадгүй. Таны оюун ухааны чадвар, даруу зан, нэр алдар авч ирэх нь. Хэдий тийм ч хүндхэн маргаан хэлэлцүүлэгт бэлэн бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөрийн асрамжид байгаа хүнийг маш сайн аятайхан тойлно. Аз жаргалтай мөчүүдээр дүүрэн, амжилтаар арвин байна. Алдар нэр хөөсөн онгироо зан олон алдаанд хүргэж болно. Нөхөрсөг дотно бай. Нэн таагүй өдөр. Хайртай хүндээ эргэлзэж, өөртөө болон түүнд үл итгэнэ. Орчноо сайтар ажигла. Хэн нэг нь таныг хорлохыг санаархаж байна. Өндөр настай, бие муутай хүмүүс эрч хүчээ алдана.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амжилтын өдөр. Энэ өдөр хүсэл мөрөөдөл чинь биелэнэ. Нөхцөл байдлын бүрдэлт, шинэ танил зэрэг нь амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болно. Үдээс хойш алжаалаа тайлж, бусдын санаа бодлыг хүлээн авах чадвар дутагдсанаас гадаад орчин, тухайлбал хөршүүдтэйгээ муудалцана.

НУМ (11/22-12/21)

Өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс хамтрагчаасаа хүлээсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардах хэрэг гарна. Өөрийн хүсэл зорилго, байр суурийг идэвхтэй хамгаал, эсрэг талдаа буулт хийж үгийг нь дагаад хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хохирно. Шаргуу хүчилсний дүнд та асуудлыг өөрт ашигтай байдлаар эргүүлнэ.

МАТАР (12/22-1/19)

Хувийн болон албаны хүмүүстэй зөрчилдөнө. Зарим нэгтэй нь харьцаа тасарсан ч энэ бол бүх ажилд нөлөөлөхүйц онцгой зүйл биш. Таны хамгийн итгэлтэй найз нөхөд гэр бүлийнхэн чинь тусална. Энэ өдрийн үйл явдал, шинэ мэдээ зэрэг нь танд сайнаар нөлөөлж болзошгүй. Шаргуу, хөдөлмөрч хүмүүс бүх асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Санхүүгийн байдал тань бага багаар сайжрах болно.

ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр ямар ч байсан бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой байна. Бичиг цаас, тооцооны хуудас, бичиг баримттай холбоотой ямар ч ажил хийж болно. Төлбөрийн бүх тооцоогоо хийж, захидал харилцаагаа идэвхижүүл.

ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр бодит байдалд хандах хандлага өөрчлөгдөж, болж буй үйл явдлын учир шалтгаан тодорхой харагдана. Гэвч энэ нь зөвхөн нүдэнд харагдах байдал юм. Бүх юмс үзэгдлийн жинхэнэ шалтгаан нь бидний ертөнцөд далд нуугдаж байдаг. Өөрийн боломжоо хэтрүүлж бүү үнэл. Нөхцөл байдлыг таньж цагийг нь олж аюулаас зугтан холд.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …