Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд…

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Тус санал хураалтаар  Эммануэль Макрон, Марин Ле Пен нар хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болов. Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр  Эммануэль  Макрон 23.9 хувь ,  Марин Ле Пен 21.4 хувийн санал авчээ.

Эхний шатанд ялалт байгуулсан Эммануэль Макрон, Марин Ле Пен нар сонгогчдоо хандан баярласан сэтгэгдлээ  илэрхийлэв.

Эммануэль Макрон:“Би та нарын ерөнхийлөгч болохыг хүсч байна”

Марин Ле Пен: Энэ түүхэн үр дүн юм. Францын ард түмэн түүхэн сонголтоо хийх ёстой.  Элисейн ордонд руу Францын  ард түмэн  анхны алхамаа хийлээ гэж  хэлэв.

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дах  шат ирэх сарын 7-нд болно.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …