60 тэрбумын шүүх хурал хойшиллоо

 

Өнгөрөгч 2016 оны зургадугаар сар буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлсэн дуу хоолой бүхий бичлэг цацагдсан.

Бичлэг дээр төрийн албан тушаалыг үнэлж 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцаж байсан гэдэг. Тэгвэл энэхүү бичлэгийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас товлогдоод байсан ч шүүгчийн ар гэрт ажил явдал гарсан гэсэн шалтгаанаар хойшиллоо.

Бичлэгийг олон нийтэд цацаж нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр НИТХ-ын дарга Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяаныг шүүхэд өгөөд байсан юм. Шүүх хурлын тов ирэх 7 хоногт тодорхой болох гэнэ.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …