Нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд 3080 ширхэг цацруулагч суурилууллаа

 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхэгийг нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд суурилуулаад байна. Үүнд, Чингэлтэй дүүрэг “Бөмбөгөр”  худалдааны төвийн баруун талын замын хайсанд 158, Сүхбаатар дүүрэг 32-ын тойргоос 17 чиглэлийн замын хайсанд 265, Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэл 545, Бөхийн өргөөнөөс Багшийн дээд хүртэл 442, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл 968, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангаас Хан-Уул дүүргийн 19-ын автобусны буудал хүртэл 702 ширхэгийг тус тус суурилуулжээ.  Цаашид Энхтайваны өргөн чөлөө болон нийслэлийн гол гудамж, замуудад байрлах явган зорчигч болон эгнээ тусгаарлах бүх хайсанд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …