МАН-ын баян Н.Номтойбаяр АН-ын баян С.Эрдэнэ нар дайтаж эхэллээ

17/04/21 06:18

2883 Үзсэн

Өнгөрсөн засгийн үед АН-ын дарга С.Эрдэнийн удирдаж байсан яамыг энэ засгийн үед Н.Номтойбаяр толгойлж байгаа. УИХ-ын сонгуулийн дажин намдаж, их хурал засгийн газар нь ажилдаа гаршиж эхлэв үү гэж байтал ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн ертөнцийг “байлдааны” бэлэн байдалд оруулаад байна. Ийм чухал үед АН-д МАН-ын зүгээс барьж буй томоохон гэнэтийн цохилт бол Н.Номтойбаярын сайдын гаргаж ирсэн 5000 нас барсан хүний тэтгэврийг авч байсан асуудал болж хувирлаа. Үнэндээ С.Эрдэнэ нийгмийн хамгааллын яамыг дампууруулсан гол буруутан нь мөн. Харин үхсэн этгээдүүдийн тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь С.Эрдэнээс угшилтай асуудал уу, түүнээс эрт МАХН байхын үеэс манийгаа залилж байсан хэрэг үү гэдэг нь ойлгомжгүй байна. Ямартаа ч АН-ын “ардчилсан” даргын үед илэрч амжаагүй энэ хэрэг МАН-ын төр барьж байх өнгөн дээр, Н.Номтойбаярын сайд байх үед ил гарлаа. Өнөөдөр нийгмийн даатгал төлж буй хүн бүрийн халааснаас үхсэн хүний нэрээр хулгай хийж байсан энэ явдал бол маш том асуудал. 5000 хүн гэдэг ч маш их тоо. С.Эрдэнэ гэдэг сайдтай байхад энэ яам ах дүү хамаатан садан хийгээд хуучин БГД-ын АН-ын этгээдүүдээр дүүрч, тэд нь энэ тэнд тансаг аялал хийж явдаг мэдээ мэр сэр гардаг л байсан. Сонгуулийн үеэр нийгмийн даатгалын ажилчдыг дайчлан хөлс мөнгөгүйгээр ашигласан мэдээ ч мөн гарч байлаа. БГД-т өөрийн хаанчлалаа тогтоож ойрын хэдэн жилдээ ямар ч аавын хүүд өвдөг шороодохгүй болсон С.Эрдэнийн улсад тарьсан балаг мундаагүй. Энэ бурхан болоочдын мөнгийг өмнөөс нь авч байсан “буян”-тай хэрэгт С.Эрдэнэ холбоотой биш бол энэ аль эртийн явдал болж хувирна. Тэгсэн байлаа ч сайдын өнгөн дээр нь илэрч чадаагүйд тэр тодорхой хэмжээгээр хариуцлага үүрэх ёстой. Нас барсан бүхэл бүтэн 5000 хүнд тэтгэвэр олгож байсан хүнийг ажлаа мэддэг байсан гэж үзэх аргагүй. Ийм ажлаа мэдэхгүй этгээд одоо 100 гаран мянган гишүүнтэй нэгэн намыг толгойлж байна. Түүний толгойлсон нам сонгуульд ялахад Н.Номтойбаярын хэлж буй мөн ч том саад болно доо. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр, С.Эрдэнэ хоёр дайтаж эхэллээ. Үйл явдлыг гадна талаас нь ажиглаж МАН-ын баян Н.Номтойбаяр ялах уу, АН-ын баян С.Эрдэнэ ялах уу гэдгийг хараад байж байх л үлдэж байна. Уг нь ерөнхий сайд нь Н.Номтойбаярын талд байгаа нь С.Эрдэнийг нийгмийн даатгалын санг дампууруулсан буруутнаар нэрлэснээс анзаарагдана. Н.Номтойбаяр ялбал нийгмийн даатгалтай холбоотой олон хэрэг С.Эрдэнийн нэр дээр үүснэ. Харин С.Эрдэнэ ялбал энэ асуудал тэгс гээд намжиж ард түмнээс хулгайлж байсан тэр их мөнгөний буруутан гарч ирэлгүй замхрах болно.

С.Амаржаргал

Share Button

Сэтгэгдэлүүд

9 сэтгэгдэл.
  • 20-17 150.129.143.223

    2017/04/22 at 10:46

    эрдэнээ гэгч дээрэмчинг яллах хэрэгтэй. нд- мөнгөөр байшин барих засах ажлыг өнгөрсөн 4 жил шаргуу хийсэн.

  • Anonymous 122.201.21.130

    2017/04/22 at 11:08

    С.Эрдэнэ улаан цайм хулгай хийсэн шүү дэ Энэ сэтгүүлч зориуд Эрдэнээс төөрүүлэх гэж бичжээ Урд нь ямар ч тийм байгаа юм Эрлэнэ нийгмийн даатгал удирдах зөвлөл. Яам. Ерөнхий газрийг бүгдийг нь өөрсдийнхөө дуулгавартай нохдоор дүүргэж байгаад зориуд зохион байгуулалттай хулгай хийсэн одоо нүгэл нүдээрээ гарна. Шоронгийн хулгайчаар төр бариулахаар шоронгийн аргаар л ажилладаг шүү дээ

  • naraa 66.181.178.195

    2017/04/22 at 11:32

    nomtoibayaraa ch chaddagiin bol erdeniin buh luivriig delgeed uguuch tegvel bid chamaig eryygiin element gej bodohgyi bolno

  • irgen 66.181.183.241

    2017/04/22 at 18:06

    Edrenee hulgaichaar toluuleh heregtei

  • Оршин суугч 202.9.41.214

    2017/04/22 at 20:28

    С.Эрдэнэ бол хулгайч нөхөр ямарч гэсэн Эрдэнэтийг хулгайн аргаар хувьчлаад авчихсан уу? гэхэд би мэдэхгүй гээд байсан мөртөө бүх юмыг ил болоод ирмэгц нөгөө алдарт 51хувийг яриад эхэлдэг шүү дээ. Тэгж л ярих байсын бол АН хулгайчийг засаг барьж байхад ярихгүй яасын гэж санагдсан. Харваас дарвайчихаад алмаар хар күүр дээ бүүр нэгл нүдэнд хүйтэн хулгайч даа

  • Оршин суугч 202.9.41.214

    2017/04/22 at 20:31

    АН-ыхны талаар өөдтөй үг хэллэг хэрэглэх даанч аргагүй хэцүү юм аа. Дотор сэтгэлд өшөө хорсол буцлаад алалцмаар санагдаад байдаг болчих юм.

  • Anonymous 172.56.39.103

    2017/04/22 at 23:54

    Наадах чин шинэ зүйл биш 2 жилийн урд Баавар анх Эрдэнэ сайдтай нийгмийн халамжийн сангаас талиагаачийн нэр дээр тэтгэвэр авч байна гэж зарлаж байсан Харин хэрэг үйсгээд шалгаж байгаад поркрор хөөн хэлэлцэх хугцаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгож луйвардаж байсан дахин шалгах хэрэгтэй

  • ЗОЧИН 183.81.169.59

    2017/04/24 at 09:49

    С.ЭРДЭНЭТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • иргэн 139.5.219.171

    2017/04/24 at 18:10

    эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч мөнгө идсэн бол иргэний журмаар төлүүлж болно Энд төрийг төлөөлдөг прокурорууд ажиллах хэрэгтэй болж байна даа

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 7 = 56