УНТЭ-ийн эмч нар 7 настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, эмч нартаа ажлын амжилт хүсч үйлчлүүлэгч бяцхан охинд эрүүл энхийг хүслээ. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

   Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар 3 сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийгдсэн. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна. Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх 3 дахь хагалгаа юм.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …