Испанийн Ерөнхий сайд авлигын хэрэгт гэрчээр оролцоно

17/04/21 04:44

153 Үзсэн

Испани Улсын Ард түмний намтай холбоотой авлигын хэрэгт тус улсын Ерөнхий сайд Мариано Рихой-г гэрчээр оролцуулахаар болсон байна.

Ийнхүү түүнийг оролцуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Учир нь, Испани Улсын хуулиар тухайн хүн нь Ерөнхий сайд эсэхээс үл хамааран, шаардлагатай гэж үзвэл шүүх ажиллагаанд хэнийг ч гэрчээр оролцуулж, мэдүүлэг авч болдог юм байна.

“Гуртэл” гэж нэрлэгдсэн хэрэг нь Испани улсад гарч буй хамгийн том авлигын хэрэг ажээ. Мөрдөн байцаалтаар Испаний Ард түмний нам 18 жилийн турш давхар данс хөтөлж байсан нь тогтоожээ. Тухайлбал, 1990-2008 оны хугацаанд албан бүртгэлээс гадна хэд хэдэн зарлагын бүртгэлийн данстай байсан байна.

Уг хэрэгт Ард түмний намын нягтлан бодогч Луис Барсенас буруутгагдаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь 2013 онд хэрэгт холбогдон баривчлагдаад 2015 онд батлан даалтаар гарсан юм байна.

Барсенас өгсөн мэдүүлэгтээ намын удирдлага хоёр данс хөтөлдөг байсныг нь мэдэж байсан бөгөөд тэр данснаас шагнал урамшуулал авдаг байсан тухайгаа дурджээ.

Уг асуудалтай холбогдуулан тус улсын сөрөг хүчний нам Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан бөгөөд түүнийг дэмжсэн олон нийтийн жагсаал цуглаан одоо болж байгаа ажээ.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 5 = 30