Египетийн Дотоод хэргийн экс сайдад улсын хөрөнгө завшсан хэргээр ял оногдуулжээ

17/04/21 04:38

470 Үзсэн

 

Өнгөрсөн бямба гарагт Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар 1997-2011 онуудад ажиллаж байсан Хабиб Эл-Алди гэгчид улсын хөрөнгөөс 110 сая ам.доллар завшсан хэргээр 7 жилийн хорих ял оногдуулсан байна.

Дотоод хэргийн яамны төсвөөс мөнгө завшсан уг хэрэгт тус яамны сайд асан Хабиб Эл-Алдигээс гадна өөр 10 сайд холбогдон, шийтгэгджээ.

2011 онд Египет Улсын Засгийн газрын 100 орчим албан тушаалтан шалгагдаж байсны нэг нь Хабиб Эл-Алди байжээ.

Шүүх тэднийг авлига, мөнгө угаасан хэргээр 12 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж, 2.5 сая ам.долларын торгууль оногдуулж, харин тэдний  эсрэг бослого гаргасан жирийн иргэдийг хөнөөх тушаал өгсөн хүмүүст бүх насаар нь хорих ял оноосон байна.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 + 9 =