Бусдын “зовлон”-гоор шоудагч

Эрт цагт зовлон болоход лам баяжиж, зуд болоход нохой зоолдог гэж ярьдаг байлаа. Харин эдүгээ цагт зовлон болоход муу хүмүүс хөлжиж баяждаг болж. Ялангуяа хуулийн нэр барьсан этгээдүүд… Тэдний нэг нь өмгөөлөгч гэх Г.Батбаяр. Анх Хууль зүйн сайдын нялх амраг Г.Сарангэрэл гэгч бүсгүйг өмгөөлж, өдөр болгон шахуу хэвлэлийн хурал хийлгэж олны танил болсон Г.Батбаяр гэгч өмгөөлөгч урьд нь шударга ёс уландаа гишгэгдсэн Монголын хууль хяналтын хаана нь явсныг хэн ч мэдэхгүй.

Аливаа хэргийг сүр дуулиан, шоу болгон замхаруулдаг, хэргийн үнэн мөнийг олохоосоо илүүтэйгээр өөрийгөө олны танил болгох гэж улаардаг, хохирогчийн нэр хүнд, дараагийн амьдралыг огтхон ч бодолгүйгээр юу ч хийхээс буцахгүйгээр бусад руу дайрч давшилдаг Г.Батбаяр гэгч эрээс болж хохирсон хүмүүс ч цөөнгүй бий. Хуулинд “Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчдээ үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааг өмгөөллийн үйл ажиллгаа гэнэ” гэж нарийн тодорхой заасан.

Харин Г.Батбаяр гэгч энэ хүн үйлчлүүлэгч нь хэн ч байсан хамаагүй хэвлэлийн бага хурал хийж, сөргөлдөгч талыг гутаах, хуулийн ямар ч хамаагүй заалт барин ял төлөвлөж, үүнийгээ өмгөөллийн үйл ажиллагаа хэмээн нэрэлдэг нь хачирхалтай Өнгөрсөн хугацаанд Г.Батбаяр өмгөөлөгч олны танил болох гэж хангалттай шоудсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилж, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг Халхын голын газрыг хятадуудад зарсан гэдэг мэдэгдэл хийж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг нялх, хулгайч, худалч, хар тамхичин нууц амрагтай болгож бөөн жүжиг тавьсан.
Гэвч энэ бүх шоуны үр дүн юугаар төгсөв. Х.Тэмүүжингийн нууц амраг гэх Г.Сарангэрэл ял сонсож, Р.Бурмааг Г.Батбаяр өмгөөлөгч гүтгэсэн гэдэг нь шүүхээр тогтоогдож, О.Баасанхүү Г.Сарангэрэлд сохор зоос ч төлөлгүй үлдсэн. Тэрээр дуучин Ариунаагийн нөхөр Буяндоржийн хэрэгт мөн л оролцож, Г.Батбаярын өмгөөлж байсан сэтгүүлч ял сонссоноор хэрэг дууссан. Мөн Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтанд зодуулсан дуучин С.Амармандахыг өмгөөлж, “ОХУ уучлалт гуйлаа” хэмээн хэвлэлээр бас л баахан шоудсан. Гэвч ОХУ-ын элчин сайдын яам түүний энэ мэдээллийг ор үндэсгүй гэдгийг нотолж, “Бид цаашид дуучин болон, түүний гэр бүлийн өмнөөс ярьж байгаа өмгөөлөгчтэй дахин уулзах эсэхтээ эргэлзэж байна. Учир нь Оросод “Нэг худал ярьсан хүнд дахин хэзээ ч итгэхгүй” гэсэн үг бий” хэмээн мэдэгдэж байлаа. Үүгээрээ ОХУ-ын Элчин сайдын яам Г.Батбаяр гэдэг хүнийг хэн бэ гэдгийг хангалттай нотолж өгсөн хэрэг. Г.Батбаярын өмгөөлсөн дуулиант хэргүүд замхарч, үйлчлүүлэгчид нь ял авсан. Харин Г.Батбаяр 2016 оны УИХ-ын нэр дэвшсэн. Олны танил болох, бусдын анхаарлыг татахын тулд Г.Батбаяр гэдэг хүн үйлчлүүлэгчдээ золиосолчихсон юм биш үү гэдэг хардлага олон хүнд төрснийг нуугаад яахав. Сонгуулиас хойш нам гүмхэн байсан өмгөөлөгч Г.Батбаяр дахин олны анхаарлыг төвд гарч ирэв. Гэхдээ энэ удаа тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг өмгөөлөл хийж, 29-р сургуулийн багш нарыг гэм буруугүй, сайхан сайхан хүмүүс гэдгийг батлахаар ээлжит хэвлэлийн хурал хийхдээ “Сурагчдын ихэнх нь дотуур байранд амьдардаг хэдий ч бэлгийн дарамт үзүүлэх боломжгүй, эмч нарын үзлэгт хамрагддаг. Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл аваад түүнийгээ орон даяар цацсан. Энэ нь эрүүгийн хуулийн 110,111- р зүйлд заагдсанаар хүнийг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарагдана. Иргэний шүүх болон цагдаад хандан асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн заналхийлэв.

Шударга үнэний дуу хоолой болох учиртай өмгөөлөгч хүн хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө бусдад илэрхийлэх чадваргүй, насанд хүрээгүй жаахан хүүхдүүдийг өмгөөлж, хамгаалдаггүй юм гэхэд ядаж тэдний эсрэг зогсохгүй байх ёс суртахуун байдаггүй л юм байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуугаад яахав. Хүүхдийн эрх, бэлгийн дарамт ярьж, Г.Сарангэрэлийг өмгөөлөн олон хүнийг уярааж байсан Г.Батбаяр энэ удаа яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг босов гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарна. Нэгэнтээ сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийнх нь эсрэг мэдээлэл хийсэн Г.Батбаярт хандан “Өмгөөлөгч, янхан хоёр адилхан юм байна” хэмээн твитр хуудаснаа жиргэж байсан. Өөрөөр хэлбэл Г.Батбаяр хэн мөнгө өгсөн талд ажиллаж, юу ч хийхээс буцахгүй авирлаж байгааг Л.Мөнхбаясгалан сануулсан хэрэг. Монголын өмгөөлөгчдийн холбоо иймэрхүү увайгүй аашилж, хуулийн нэр барин иргэдээс мөнгө салгаж, хохирогчдын зовлонгоор шоу хийж яваа өмгөөлөгч нэртэй этгээдүүдтэйгээ хариуцлага тооцохгүй бол Монголын хуульчдийн нэр хүнд шавар шавхайтай хутгалдаж дуусаад байна.

Эх сурвалж: Shudarga.mn

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …