Н.Учрал гишүүн залуучуудын нийгмийн асуудалд анхаарч байна

17/04/21 01:37

145 Үзсэн

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсыг залуучуудын орон хэмээн нэрийддэг ч өнөөдрийг хүртэл тэдэнд чиглэсэн төрийн бодлого, хууль тогтоомж байсангүй. Өөрөөр хэлбэл залуучуудын өмнө тулгамддаг олон асуудлыг шийдэх хэрэгтэйг сануулсаар байв.

Тиймээс залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн хүчин зүйлийг хуульчилж өгөх нь юу юунаас чухал. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн төслийн анхны хувилбарыг боловсруулж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зарим их дээд сургуулиуд дээр ажиллаж дээрх хуулийн төслийн хэлэлцүүлэг хийж байна. Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын их сургуулийн оюутнуудтай уулзсан бол өнөөдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


6 − 4 =