Номын сангаас эрхлэн гаргасан ном зүйн бүртгэл хэвлэгдэн олны хүртээл боллоо

МУИС-ийн номын сан түүхт 75 жилийнхээ ойдоо зориулж энэхүү “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-I” бүртгэн мэдээлэх, санамж өгөх ном зүйн бүртгэлийг та бүхний хүртээл болгож байна. Энэ ном зүйн бүртгэлд тус номын сангийн фондонд хадгалагдаж буй 2011-2015 он хүртэлх хугацаанд номын санд шинээр ирсэн монгол, орос, англи, герман хэл дээрх мөн уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн 2316 төрлийн номны өнгөт зураг, ангилал, зохиогчийн тэмдэгт, эрдэм шинжилгээний фондонд буй номын дансны дугаар, тухайн номын товч агуулгыг оруулсан болно. Мөн хүний нэрийн хэлхээс, газар зүйн нэрийн хэлхээс, товчилсон үгийн тайлбар зэргийг агуулсан.

2013 онд хэвлэгдсэн “Номын сан мэдээллийн байгууллагад мөрдөх стандартын эмхтгэл. Монгол улсын стандарт” номыг гарын авлага болгон ашиглаж энэхүү ном зүйн бүртгэлийг хийсэн бөгөөд МУИС-ийн номын сан нь бусад их дээд сургуулийн номын санг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргийнхээ хүрээнд ном зүйч, каталогич, номын санч нарт шинэ номын мэдээ бэлдэх, каталогийн карт бичих, электрон каталогит номын мэдээлэл оруулах, ном зүйн бүртгэл гаргах зэрэг номын сангийн ажилд туслах, ажлыг хөнгөвчлөх, стандарт бичилтийг хэрэглэхэд хялбар болгох зорилгоор редакторуудын зүгээс “Тайлбар зөвлөмж” аргачлалыг бэлдэж номны эхний хэсэгт оруулж өгсөн болно.

МУИС-ийн уншигч нар болон манай номын сангийн сан хөмрөгөөс ямар нэгэн материал үзэхээр мэдээлэл шүүж буй хэрэглэгч нар тухайн номын /ННА/ ангилал, зохиогчийн тэмдэгт, дансны дугаар зэрэг нь тусгагдсан тул каталоги шүүх шаардлагагүйгээр шууд захиалга өгөх боломжтой. “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл” нь цаашид цуврал хэлбэрээр хэвлэгдэн гарах болно.

            Бидний энэхүү бүтээл та бүхний хэрэгцээ шаардлагад нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Холбоо барих утас:  99881282

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …