“Ардын үг” зөвлөлдөх аян: Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өгчээ

Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг иргэд, олон нийтэд тайлагнаж, тэднээр үнэлүүлэх зорилгоор Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” аян үргэлжилж байна. Тус аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд  болж өндөрлөлөө. Дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг Монголын медиа корпораци олон нийтэд хүргэсэн. Ийм мэдээлэлжүүлэлтийн аян бол зөвлөлдөх ардчиллын нэг гол хэлбэр нь байдаг. Мэдээлэлтэй иргэн хамгийн үнэн зөв, бодитой дүгнэлтийг хийж, оновчтой шийдвэр гаргадаг. Тиймээс “Ардын үг” зөвлөлдөх аяныхаа хугацаанд хэлэлцэх асуудлуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох эх сурвалж, салбарын судлаачид, мэргэжилтнүүдийн ярилцлага, баримт, тайлбартайгаар “Eagle news” телевиз, “Ардын эрх” сонин, “Үндэсний тойм” сэтгүүл, www.eagle.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар олон нийтэд хүргэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга, шүүхийн шинэчлэл, хуулийн засаглалын хүрээнд хийсэн ажлууд, авлигатай тэмцэх санаачилга, бодит ажлуудын талаар олон талын мэдээлэлтэй болсон иргэд өчигдөр болсон зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын илтгэл, мэдээллийг сонсч, тэднээс сонирхсон асуултынхаа  хариуг авлаа. Ингээд жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлсний дараа нууц санал хураалт явуулж шударга ёсыг тогтоохын төлөөх Ерөнхийлөгчийн ажлуудад дүн тавьсан юм. “Ардын үг” зөвлөлдөх аяны зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцох “Ардын эксперт”-үүдийг хараат бус судалгааний МЭК компани сонгон шалгаруулсан юм. Ингэхдээ нас, хүйс, мэргэжил, боловсрол, амьжиргааны түвшин, амьдарч буй орчин нөхцөл гээд бүхий л үзүүлэлтээрээ Монгол Улсын хүн амыг бүрэн төлөөлж чадахуйц хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгосноороо онцлог. Ийм зарчмаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд шударга ёсны төлөөх Ерөнхийлөгчийн ажлуудад 10-аас 8.1 оноо өгчээ.

Шударга ёсыг тогтоох чиглэлээр хийсэн дээрх ажлуудыг сануулахад “Авлигын эсрэг  хуулийн засаглал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэрэг санаачилга гаргаж үндэсний хэмжээний аян болгон өрнүүлсэн, Монгол Улс цаазын ялгүй болсныг зарлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан, хар тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хийсэн зэрэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн онцлох ажлууд. Мөн шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан юм.

“Ардын үг” зөвлөлдөх аян: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өглөөНийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээс ярьж, улмаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан нийт 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.

“Ардын үг” зөвлөлдөх аян: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өглөөЭнэ бүх мэдээллийг олон талын эх сурвалжтайгаар, дэлгэрэнгүй хүлээн авсан иргэд Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөөх ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байлаа.

 

Эх сурвалж: ШЕЗ

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …