Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага хүлээхэд бэлэн байна

 

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд гарсан осолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлагаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа.

Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Батлан хамгаалах салбарт сайн зүйл ч бий саар зүйл ч бий. Цэргүүдийг хүйтэн шөнө гадаа байлгаж, хөлийг нь хөлдөөсөн асуудлыг Батлан хамгаалах яам, сайдад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан байсан. Энэ хэрэг нэгдүгээр сарын 23-ны шөнө 336 дугаар анги дээр гарсан байна. Гэтэл гуравдугаар сарын 10-нд ар гэрийнхэн нь надад өргөдөл гомдол ирүүлж байж л би мэдлээ. Энэ хэрэгтэй холбоотой дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгасан. Гэтэл Батлан хамгаалах яамны шуурхай жижүүрийн рапорт мэдээлэлд энэ тухай дурдалгүйгээр хав дарж, нуусан байсан. Энх цагт цэргүүд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь маш ноцтой асуудал учраас хуулийн хүрээнд хариуцлага хүлээх л ёстой. Хуулийн хүрээнд асуудлыг авч үзээд хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байгаа” гэж мэдэгдсэн байна.

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …