Дональд Трамп: Ким Чен Ун энх тайвныг эрхэмлэдэг ч болоосой

Өчигдөр буюу энэ сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, Солонгосын хойгийн цөмийн асуудалтай холбоотойгоор талууд зөрчил мөргөлдөөн, дайн дажин хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд “Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын ихэнх нь энх тайвныг эрхэмлэдэг. Энх тайвныг хадгалж үлдэхийн тулд талууд бүгдээрээ хичээн ажиллахыг Хятад улс хүсэж байна” гэж хэлжээ.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ, Хойд Солонгосын харилцааг намжаахад гол хөдөлгөгч хүч нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун. Тэр энх тайвныг эрхэмлэдэг болох шаардлагатай. АНУ энх тайвныг эрхэмлэдэг. Ким Чен Ун ч гэсэн энх тайвныг эрхэмлэдэг болоосой” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …