Парисын Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амь үрэгджээ

Өчигдөр орой 21 цагийн үед Парисын төв болох Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амиа алдсан хэрэг гарчээ. Халдлага үйлдсэн этгээдийг 39 настай Карим С  залуу гэж тодорхойлжээ.  Францын цагдаа нар халдлагыг террорист халдлага  гэж мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  хэлэхдээ террорист халдлага болохыг харуулж байна гэж мэдэгджээ. Парис болсон халдлагын улмаас Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен, Франсуа Фийон нар баасан гаригт хийх сонгуулийн  кампанит ажиллаа цуцалж  байна гэж мэдэгдсэн байна.

 Парист болсон халдлагыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп: Энэ бас нэг террорист халдлага шиг харагдаж байна гэжээ.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …