Чингис хааны онгонд цагаан сүргийн их тайлга болжээ

ӨМӨЗО-ны Ордос хотын нутагт байрладаг Чингис хааны онгонд өнгөрөгч 17-ны өдөр энэ оны хамгийн өргөн хэмжээтэй цагаан сүргийн их тайлга болжээ. Албаны гаргасан тоо баримтаас үзвэл мөн өдөр дотоод, гадаадын нийт 100 мянга шахам хүн уг арга хэмжээнд оролцсон байна.

17-ны өдөр Хятадын билгийн улирлын 3-р сарын 21-нд тохиож буй бөгөөд энэ өдөр нь Чингис хааны онгоны цагаан сүргийн их тайлгын гол өдөр юм.

Энэхүү тайлгын арга хэмжээ нь тэнгэр тахих, дээдсээ тахих, баатруудаа тахих ёслолын арга хэмжээгээр гол болгодог бөгөөд 13-р зууны үеийн Монголчуудын уламжлалт соёлын онцлогийг хадгалан, хүн мал арвижин өсөж, газар дэлхий амгалан тайван байхыг бэлэгшээдэг байна.

Мөн өдрийн тайлгын гол ёслолыг дархад монгол хүн даргалан, магтаал дуу өргөсөн байна. Ёслолын дараа хүмүүс хэсэг хэсгээр их танхимд орж тайлга өргөн, богд эзэн Чингис хааны хөшөөнд мөргөл үйлджээ.

Чингис хааны онгоны дотор Чингис хааны хэрэглэж байсан эд хэрэглэлийг тахиж, зул асааж хүндэтгэл илэрхийлж байдаг. Их тайлгын гол ёслолыг даргалдаг дархад монголчууд Чингис хааны онгоныг сахин хамгаалах, удирдан зохицуулах, тайлгын үйл хэргийг зохион явуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг аж.

2006 онд Хятадын биет бус соёлын өвийн анхны бүлэг жагсаалтад орсон Чингис хааны тайлгын соёлд хаврын улирлын цагаан сүргийн тайлга нь хамгийн нижгэр ёслол төгөлдөр арга хэмжээ болдог байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …