С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

17/04/21 09:08

352 Үзсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “1990 оны цагаан морин жил мянган мянган залуучуудын жагсаалыг удирдаж, зохион байгуулж байсан хүмүүсийн нэг бол Санжаасүрэнгийн Зориг. Монгол Улсад шинэ улс төрийн үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний давалгааг авчирсан ардчиллын лидер 1998 онд харамсалтайгаар амь насаа алдсан.  Энэ хэрэг одоо болтол шалгагдаж байна. Залуучууд бид С.Зоригийн эхлүүлсэн үйл хэрэг, улс төрийн үзэл санаагаар бахархаж явдаг” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойг Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Тус тогтоолын төсөлд нийт 20 гаруй арга хэмжээг 2017 онд зохион байгуулахаар тусгажээ. Тухайлбал, оюутан залуучуудын дунд “С.Зориг гэж хэн бэ” сэдэвт эссэ, илтгэлийн уралдаан, түүний нэрэмжит шатрын тэмцээн, дурсгалын ном, зохиол, телевизийн нэвтрүүлгүүдийг хийхээр төлөвлөсөн юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


1 × = 8