Тэдний мэндэлсэн өдөр тохиож байна

17/04/20 05:14

622 Үзсэн

Өнөөдөр Төр нийгмийн зүтгэлтэн  С.Зориг асан,  Германы улс төрч А. Гитлер нар  энэ өдөр мэндэлжээ. 

Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг асан  1962 оны 4-р сарын 20 ны  өдөр мэндэлжээ. Улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байжээ. Тэрбээр хар нялхдаа өнчирч, монгол эх эцгийн гар дээр өсөж өндийсөн төдийгүй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан Зөвлөлтийн эмч эмэгтэйн дүрийг уран сайхны Сэрэлт кинонд бүтээж олны танил болж байжээ.

 С. Зориг  орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгсч, улмаар тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын номер нэг сургууль агуу эрдэмтэн Ломоносовоор овоглосон Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд төгссөн байна.

С.Зориг агсны хэлсэн үг:Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Бидний хувь заяа бидний гарт л байна.
Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай

Адольф Гитлер 1889 оны 4-р сарын 20 нд  Австрид төржээ. Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн  байв.

Дэлхийн нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан дэмжлэг олж авчээ. Гитлер 1933 онд канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

3 сэтгэгдэл.
  • ЗОЧИН 202.179.23.31

    2017/04/20 at 17:56

    Гитлер ямарч л байсан түүхэнд нэрээ мөнхөлчихсөн л юм даа манай хэдэн дарга нар Эх орноо цөлмөж байхад Гитлер харин Герман орон үндэстэнийхээ эрх ашигийн төлөө тэмцэж байсан шүү дээ

  • Anonymous 128.180.98.141

    2017/04/20 at 20:24

    Mani 2 odoo deed tengert xuuch xoorood l buu xalaad l suuj baidag baix daa

  • Баадай 66.181.164.229

    2017/04/21 at 11:40

    4 сард ухаантанууд төрдөг гэдэг үнэн байхаа. Гитлер, Ленин, Тетчер гээд алдартнууд, манай Зориг

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 + = 9