Н.Номтойбаяр: Нас барсан 5000 иргэний тэтгэврийг авдаг байсныг тогтоосон

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Нийгмийн даатгалын санд хийсэн шалгалтын дүнг танилцуулах үеэр  сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын салбарт хоёр үе шаттай хяналт шалгалтыг хийхээр төлөвлөснийг,  нэгдүгээр шатны шалгалтыг хийж дуусгасаныг дуулгасан. Нэгдүгээр шатны шалгалтын үеэр 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүний 840 сая төгрөгийн зөрчил нь хууль зөрчин тодорхой хүмүүсийн тэтгэврийг үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой бол 200 гаруй сая төгрөгийн зөрчил нь иргэдийн тэтгэврийг байх ёстойгоос багаар тогтоосонтой холбоотой юм байна. Нийт нийгмийн даатгалын 136 байцаагчтай холбоотой зөрчил илэрсэн аж.

  Итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15.000 иргэн байгааг нэг бүрчлэн шалгахад 30 хувь нь буюу 5000 иргэний асуудал зөрчилтэй гарсан учир зогсоожээ. Энэ нь нас барсан иргэдийн нэрийг барьсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн асуудалтай холбогдож байгаа аж. Тиймээс яамнаас ажлын хэсэг гарч ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гадна АТГ-тай хамтран хоёр дахь шатны хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

 

 


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …