ШӨХТГ-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хаалтын гэрээ хийхгүй байхыг анхаарууллаа

17/04/20 03:36

162 Үзсэн

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Зар сурталчилгааны хууль болон  Сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өглөө

ШӨХТГ-аас мэдээллийн вэбсайт, сонин, ФМ радиогийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цаашид хууль бус зар сурталчилгаа түгээхгүй байх, сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өглөө.

Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаарх зөвлөмжүүд:
1. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоосон байх,
2. Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахгүй байх,
3. Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдах,
4. Захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих /энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна/
5. Радиогийн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдах,
6. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахгүй байх,
7. Хэрэв архивт хадгалагдсан санал асуулга, судалгааны дүн мэдээлэл байгаа бол ашиглахгүй байх, /устгах/
8. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын мэдээ, мэдээлэл гаргах, эсвэл гаргахгүй байхаар аливаа амлалт авахгүй байх,
9. Хаалтын гэрээ байгуулахгүй байх,
10. Эх сурвалж тодорхойгүй мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байх, бусдын нэр барих, эсхүл нэр барьж мэдээлэл бэлтгэн нийтлэхгүй байх,

Хууль бус зар сурталчилгаа түгээхгүй байх талаарх ерөнхий зөвлөмжүүд:
1. Бодит байдалд үл нийцсэн хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх далд зар сурталчилгааг бүтээх, түгээхгүй байх,
2. Зар сурталчилгааны тухай хуульд заасны дагуу заавал байвал зохих мэдээллийг орхигдуулах замаар хэрэглэгчдэд төөрөгдүүлсэн зар сурталчилгаа түгээхгүй байх,
3. Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах, бүтээгдэхүүнийг гутаан доромжилох, харьцуулах зэргээр ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа түгээхгүй байх,
4. Согтууруулах ундаа, тамхи, хүчирхийлэл болон садар самуунд уруу татсан зар сурталчилгааг аливаа хэлбэрээр нэвтрүүлэхгүй байх,
5. Хуульд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлэхээр заасан эрүүл мэнд, хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг хуулиар тогтоосон хязгаар, шаардлагад нийцүүлэн нэвтрүүлэх,
6. Хууль бус зар сурталчилгааг аливаа байдлаар захиалах, бүтээх, түгээхгүй байх.
Цаашид ШӨХТГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдох хуулийг сурталчилж байгаа арга хэмжээнүүдэд оролцохгүй байгаа зарим хэвлэл мэдээлийн байгууллагуудыг Зар сурталчилгааны тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчихгүйгээр үйл ажиллагаагаа явуулахыг анхааруулъя!

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 3 = 8