Зам тээврийн ослын үед толгой, хөлдөө хамгийн их гэмтэл авдаг нь тогтоогджээ

17/04/20 03:11

262 Үзсэн

Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлдэг.

Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл:

• Толгой-26,8%
• Хүзүү-3,9%
• Аарцаг, нуруу-7%
• Бөгсөн бие-4,7%
• Хөл-25%
• Нүүрний хэсэг-6,9%
• Цээж-8,7%
• Хэвлий-5,5%
• Гар-7,9%
• Бүх биеийн хэсэг-1,8% тус тус эзэлж байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53% нь толгойдоо, 19% нь цээж, 10,4% нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8% нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоогдсон.

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хмгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50%-иар, ард суусан зорчигчийг 25-75%-иар бууруулдаг гэсэн тоо баримт бий.

Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшээрэй гэдгийг холбогдох албаныхан зөвлөж байна.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 3 = 3