“Бохир гарын шар”-аас сэргийлж 0-15 насны бүх хүүхдийг вакцинжуулна

ce0cac42e63039c122ac5f4e13b3d8ae_x3Элэгний эд эсийг гэмтээдэг Халдварт шар гэдэг өвчний тухай монголчууд сайн мэднэ. Үүсгэгчийг нь англи цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэвэл А, В, С, Д, Е, F гэх мэт түвшингээр ангилдаг. Зарим эрдэмтэн, вирусыг цаашид ч нээх бөгөөд цагаан толгойн үсэг үл хүрэлцэнэ гэсэн нь буй.

Эрдэмтдийн хамгийн түрүүнд А зэрэглэлийн вирусын шарыг нээжээ. Монголчууд түүнийг “бохир гарын шар” гэдэг юм. Бохир гараар дамждаг нар нь бусад шараасаа арай гайгүй бөгөөд эдгэрэх нь амархан, урхаг багатай, элгийг цаашид нэг их сүйтгээд байдаггүй хавь ойрынхонд халдах нь амархан. Нэг дор олон хүн өвчлүүлдэг онцлогтой. Ихэнхдээ  бага насныхан, тэр дундаа 15 хүртэл насныхан өртөөд байдаг гэмтэй. Гэхдээ 0-7 насныхан түлхүү өвчилдөг байна.Энэ шар нь хүүхдийн дархлааг унагаж, тамир тэнхээг нь бардаг өвчин.

 Шар өвчин туссан хүүхдэд илрэх шинж тэмдэг :

-Их ядрамтгай болно

-Нозойрсон байдалтай, сав л хийвэл түрүүлгээ харж хэвтээд байдаг

-Шээс нь өтгөн шар, өтгөн нь цагаан шаргалдуу гараад эхэлбэл онош тавчихаж болно

Эмчилгээ нэг их төвөгтэй биш. Вирусыг гаргах чигийн эмчилгээ хийдэг байна. Энэ өвчин намар буюу есөөс аравдугаар сард дэлгэрдэг бараг уламжлалтай. Улирлын чанартай эмгэг ч гэдэг ба дэгдэлттэй халдвар ч гэх нь бий. Өнгөрсөн жил нэгээс хоёр настай хүүхдүүдийг вакцинжуулсны үр дүнг энэ сард харах цаг иржээ.

ДЭМБ-аас тараасан вакцин тул итгэл өндөр нь мэдээж. Энэ удаагийн вакцины товлолоор 0-15 хүртэлх насны бүх хүүхдийг дархлаажуулах шийд ЭМЯ-аас гарсан байна. Энэ нь сургуулийн насны хүүхдүүдийг “бохир гарын шар” тусахаас сэргийлсэн үр дүнтэй арга гэж үзэж байгаа юм. Харин В вирусын шарын эсрэг вакциныг манай эрдэмтэд өөрсдөө гаргасан нь үр дүнгээ өгч байгаа билээ. Ийнхүү сэргийлэх тарилгын ачаар Монгол улс хоёр төрлийн шараас ангижрах боломжтой болсон байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …