Гадаадын банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өнгөрсөн оны сүүлээр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд гадны банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан юм.

УИХ-ын гишүүн Н.Чинзориг, “Өнөөдөр банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь буюу 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна. Яагаад зээлийн хүү буурахгүй байна вэ. Энэ хуулийг баталснаар Хөгжлийн банкны үйл ажиллагаатай зөрчилдөх үү. Гадаадын хөрөнгө оруулалтын банк заавал төлөөлөгчийн газраа байгуулсан байх ёстой юу” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Б.Жавхлан, “Өнөөдөр 14 банкнаас 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа банкууд урт хугацаанд хөрөнгө оруулалт татахгүй байгаа. Тиймээс шинэ хууль баталснаар эрхзүйн тогтолцоог нь боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. Хөгжлийн банктай  зөрчилдөх асуудал гарна, өрсөлдөөн үүснэ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж, эрсдлийг нь бууруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд, “Хуулийн төслийг дэмжиж байна. Арилжааны банкны салбарт өрсөлдөөн оруулах цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд эдийн засгаа боомилсон бодлого явуулж ирсэн. Одоо арилжааны банкууд зээл өгдөг биш хадгаламж татдаг, түүнийгээ Засгийн газрын үнэт цаасанд байршуулдаг болоод байна. Тийм учраас Хөрөнгө оруулалтын банк байгуулах эрхзүйн үндсийг бий болгох ёстой” гэсэн байр суурьтай байв.

Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх үргэлжлүүлэн дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …