Нүүрэнд чинь батга гараад салахгүй байна уу

17/04/19 01:27

1702 Үзсэн

Хавар болохоор  охид хөвгүүдийн нүүрээр батга их гарч эхэлдэг. Шалтгаан нь ганцхан арьсны сүв бөглөрч байгаа хэрэг. Шалтгаан нь ганцхан арьсны сүв бөглөрч байгаа хэрэг. Хүндэрвэл батга нь хатги болдог. Хавар болохоор батга гардаг шалтгаан нь өвөл идсэн хүнсний гай гарч эхэлж байгаа юм. Учир нь өвлийн цагаар хүмүүс савласан лаазалсан жимс ногоо нөөшилсөн мах хөлдөөсөн хүнс ихээр хэрэглэдэг. Удаан хадгалсан хуучин хүнсний элдэв хог хор арьсны сүвийг бөглөж эхэлнэ. Мөн хаврын цагт дэлхийн хүн амын гуравны хоёр нь витамины дутагдалд ордог байна. Түүнчлэн сэтгэл, хямрал, дааврын хэлбэлзэл нэмэгдсэнээр батга гарч эхэлдэг. Тослог арьс бол нүүр цэвэрлэгчээр сайн цэвэрлэж байгаарай. Нүүрэн дээгүүр цагаан юм уу хар толгойтой цөөн тооны батга гарч эхэлбэл батга гарах эхний  шат нь илэрч байна гэсэн үг.

Энэ үед нь нүүр цэвэрлэгч зориулалтын гель шингэнүүдээр сайтар цэвэрлэнэ. Дараа нь нян устгах үйлчилгээтэй салфетикаар арчих юм уу салицилийн хүчилтэй тоник түрхдэг. Харин шөнө унтахдаа зөөлөн цэвэрлэх хэрэгслээр арчиж дараа нь эмийн санд байдаг перекись водородын уусмалаар арчаарай. Цагаан хар толгойтой батганы хажуугаар товгор улаан батга гарч эхэлбэл дунд зэргийн хүндрэл эхэлж байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд гадна ба дотроос нь антибиотик хэрэглэх шаардлагатай болдог. Харин хар, цагаан, улаан толгойтой батганы хажуугаар гөвдрүүнүүд үүсвэл батга дээд шатандаа орсон гэсэн үг .

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 + = 7