Цэргээ зодож, хөгжлийн бэрхшээлтэй болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэлээ

    

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, хөлийн 9 хуруугаа тайруулсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Ж.Баярцогтыг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч Г.Энхцолмон нь шийтгэсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон бөгөөд хэргийг салбарын яам нь мэдээгүй байсан аж. Ийнхүү ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.

Энэ талаар Ж.Баярцогтын ээж телевиз, ярилцлага өгснөөр олон нийт болон БХЯ-ны сайдын чихэнд хүрч чадсан юм. Дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан байсан. Харин иргэний гомдол, мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдэгдлээ.

 


Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …