Үрчийж харласан гарыг алимны шүүсээр арчлаарай

Зарим эмэгтэйчүүд нүүрэндээ их анхаарал тавьдаг хэрнээ гоо сайхны бас нэгэн илэрхийлэл болох гараа тэр бүр анзаардаггүй. Тэгвэл энэхүү зөвлөгөөний дагуу гараа арчлаарай. Гаранд чийг дутагдсанаас болж хуурайшдаг. Иймд гэрийн нөхцөлд литр усанд цайны халбага сод, саван зорон хийж хөөсрүүлээд 15-20 минут дүр. Мөн төмс чанасан усанд дүрж болно. Хэрэв таны гар эвэршин хуурайшиж, арьс нь гуужсан бол зөөлрүүлэх тос тогтмол хэрэглээрэй.

Үрчийж харласан гараа хуучин байдалд нь оруулахад алим тустай.

Алимыг угааж цэвэрлэн шүүсийг нь үрж гаргаад шингээнэ. 10-15 минут байлгаад бүлээн усаар угааж, гарын тос түрхвэл өнгө нь дорхноо сэргэж зөөлөрдөг.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …