“S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

 

“Standard and Poor’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “B-“-ийг хэвээр үлдээсэн байна. Мөн зээлжих зэрэглэлийн төлвийг “Тогтвортой” түвшинд хадгалжээ. Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдаж, бүтцийн өөрчлөлт хийхээ зарлаад байгаагаас үл хамаарч улсын төсвийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байгааг анхааруулсан байна. Ялангуяа түүхий эдийн зах зээлийн уналт Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэлд цаашид дарамт учруулсан хэвээр байна гэж “S&P”-ээс үзсэн байна. Энэ удаад зээлжих зэрэглэл болон төлөвт өөрчлөлт оруулаагүй нь Монгол Улсын төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн өсөлтийн хандлагад хүлээгдэж буй олон бэрхшээлүүд байгаатай холбоотой гэж тодорхойлжээ. Тухайлбал, төсвийн алдагдал харьцангуй тогтворжоод байгаа ч 2017-2020 он хүртэл гадаад өр төлбөрийн эргэн төлөлтүүдтэй холбоотойгоор төсвийн алдагдал өндөр хэвээр байна гэж үзэж байгаагаа “S&P” агентлагийн шинжээчид онцолсон байна.

Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг 2017 онд 0.2 хувиар агшина гэсэн таамаглалыг танилцууллаа. Энэ нь төсвийн зарцуулалт буурах хандлагатай байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Харин 2018 оноос эдийн засаг харьцангуй тогтворжиж, улмаар 2019 оноос илүү тогтвортой өсөлтийн эхлэл тавигдана гэж таамагласан байна. Энэ нь уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрчимжихтэй холбоотой гэж үзсэнээ “S&P” агентлаг энэ удаагийн мэдээлэлдээ онцолсон байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …