Талийгаач цэрэг гар бөмбөг дээр хэвтэж, бусдынхаа амийг аварчээ

Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний Сургалтын төвд өнгөрөгч 4 дүгээр сарын 11-ний өдөр хээрийн сургуулилт хийх үеэр гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан билээ.

Тэгвэл амиа алдсан ахмад Б.Мөнгөншагай тэсэрч буй гар бөмбөг дээр цээжээрээ хэвтэж, өөрийнхөө амийг золиослон бусдынхаа амийг аварчээ. Энэ талаар  БХЯ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар талийгаач Б.Мөнгөншагайн ар гэрийнхэнд мэдэгдсэн байна.

ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар хэлэхдээ “Талийгаач зүгээр ч нэг үхээгүй ээ, бусдыгаа хамгаалах гэж өөрөө тэгж эрсэдсэн байсан” гэдгийг талийгаачийг сүүлийн замд нь үдэх үеэр  хэлсэн байна. Мөн энэ үеэр хүндэт харуулууд жагсч ёслолын буудлага хийжээ.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …