“Монгол Улсын төлөө зүтгэе” улсын уралдаанаас онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндаш гуравдугаар байр эзэллээ

“Гэгээн далай” ХХК, ТВ-5 телевизээс зохион байгуулсан “Монгол Улсын төлөө зүтгэе” улсын уралдааны шилдэг оролцогдын Гала тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгад боллоо. Шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан шилдэг 20 оролцогч Гала тоглолтод оролцон ая дуугаа өргөсөн юм.

Онцгой байдлыг албаа төлөөлөн оролцсон Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал түймэр унтраах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндаш  төгсгөлийн шатны гала тоглолтын үеэр шүүгчдээс 59,4 оноо авч  уралдааны гуравдугаар байрт шалгарлаа.

Хилийн цэргийн 0131 дүгээр анги, дэслэгч Б.Хишигжаргал 60 оноогоор уралдааны нэгдүгээр байр, Эрүүгийн цагдаагийн газар, ахмад Ц.Баасанжав 59,7 оноогоор хоёрдугаар байр эзэлсэн.

Тус уралдаанд Онцгой байдлын албанаас нийт дөрвөн албан хаагч оролцсоноос онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндаш эхний нэг, хоёрдугаар шатанд эхний байруудад шалгаран тэнцэж улмаар шилдэг 20-д багтсан юм.

Тэрээр нийт 59 оноотойгоор шилдэг 20 оролцогчоос эхний гуравт бичигдэж байсан юм.

Уралдаанд амжилттай оролцож байгууллага, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн “Шилдэг оролцогч”-оор шалгарсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал түймэр унтраах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндашдаа  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …