Нярай хүүхдийн амийг аварсан Б.Даваадоржийг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнав

Дөнгөж төрсөн нярайн  эрдэнэт амийг аварсан Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасныг  ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр гардууллаа. Тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 30-ны өдөр “Дөнгөж төрсөн нярай хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч Б.Даваадорж цаг алдалгүй шуурхай очиж, нөхцөл байдлыг үнэлээд жорлонгийн модыг хөшиж , нүх рүү орж нярайн амийг аварчээ. Иймд ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр албаны үүргээ нэр төртэй биелүүлж, авхаалж самбай, иргэний эр зориг  гарган эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн цаашдын ажилд амжилт хүсч, талархаж байгаагаа  илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …